Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Хүн ам, орон сууцны завсрын тооллого 2025-ын талаар танилцууллаа

Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг, завсрын тооллогын бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.

Завсрын тооллого нь хүн ам, өрхийн мэдээллийг шинэчлэн гаргах, ээлжит тооллогын бэлтгэлийг хангах, хүн амын тоог бодитоор хэмжихэд чиглэгдсэн зорилтот арга хэмжээ юм. Тус тооллогыг НҮБ-аас гишүүн орнууддаа 10 жил тутамд тэг болон таваар төгссөн онуудад зохион байгуулах  зөвлөмжийг гаргасан. Үүний дагуу Орон сууцны 2025 оны тооллогыг зохион байгуулахаар болжээ.

Тооллого зөвхөн өрх, хүн ам тоолоод зогсохгүй хүн амтай холбоотой нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулдаг. Тооллогын хүрээнд Монгол улсын засаг захиргааны бүх нэгжийн түвшинд хүн ам зүйн дэлгэрэнгүй судалгаа бий болж аливаа бодлого, шийдвэр гаргалтад ашиглах суурь мэдээлэл бий болох юм.

ХАОСЗТ-оор төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг үзүүлэлтийг бүрдүүлж байна. Тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй 70151212 утсаар холбогдож байгаа аж.

Иргэд хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод хамрагдахдаа http://2025.mn холбоосоор нэвтэрч, хувь хүний болон өрхийн мэдээллийг шалгаж, баталгаажуулна. Гар утаснаас нэвтрэх бол “E-Mongolia” системээр дамжин бүртгэлтэй мэдээллээ шалгаж, баталгаажуулах боломжтой.

Харин гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд http://citizen.2025.mn холбоосоор нэвтэрч тооллогод хамрагдана. Үндэсний Статистикийн Хороо нь холбогдох хуулийн дагуу хувь хүн болон өрхийн мэдээллийн нууцыг чандлан хадгална.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ