Нүүр хуудас Нийгэм “Шинэ тэнгэр газар” шашны гаж урсгалд автсан хүмүүс эрх чөлөөгөө бүрэн алддаг...

“Шинэ тэнгэр газар” шашны гаж урсгалд автсан хүмүүс эрх чөлөөгөө бүрэн алддаг байна

Христийн гаж урсгалд автсан талийгаач эмэгтэйн хүүхдүүд мэдээлэл хийлээ.

Мэдээллийнхээ үеэр тэд: Энэ шашны байгууллага нь Солонгос улсад “Шинчеонжи” буюу “Шинэ тэнгэр газар” гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол улсад ч мөн адил энэ нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагч нь Солонгос улсын иргэн И Ман Хы юм. Солонгос улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 51 сая хүн амтай тус улсад 300 мянган дагагчтай, харин 3 сая хүн амтай Монгол улсад 12 мянган орчим дагагчтай байдаг.

Сүмд шинээр хүн элсүүлэхдээ “хувь хүний хөгжлийн сургалт”, “Солонгосын виз гаргаж өгөх”, “сэтгэл заслын үнэгүй хөтөлбөр”, “гадаад хэлний үнэгүй сургалт” гэх мэт худал мэдээгээр хүмүүсийг элсүүлдэг.

Сургалтад хамрагдсан хүмүүст Библийн сургалт явуулж “Аха” тэмцээн зохион байгуулж, Библийн үг өгүүлбэр бүрийг задлан тайлбарлах хэлбэрээр хичээл заадаг. Энэ сургалтаар дамжуулан хүмүүст итгэл үнэмшил суулгах, сэтгэлзүйн нөлөөлөл үзүүлэх цогц үйл ажиллагааг явуулдаг. Сургалт нь өглөө, өдөр, орой гэсэн гурван ээлжээр, долоо хоногийн долоон өдөр тасралтгүй явагддаг.

Энэ сүмд орсон хүмүүс эдийн засгийн хувьд ч, шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөгөөрөө хязгаарлагддаг. “Бурхны талаар муу юм бодож, муу юм ярьж болохгүй” гэж дарамталдаг. Өргөл барьц өгөхдөө орлогынхоо 10 хувийг өгдөг бөгөөд хэрэв өгөхгүй бол “хэрэв та бурхан руу хуурамч хандвал, бурхан таныг хуурна, тиймээс өргөлөө байнга өгч бай” гэж айлган сүрдүүлдэг.

Энэхүү байгууллага нь шашны нэрийн дор мөнгө угаах, хүмүүсийн итгэл үнэмшлийг ашиглах үйл ажиллагаа явуулдаг газар юм. Сүмийн гадна талд ямар ч хаяг байдаггүй, хүмүүс цугларсны дараа дотроосоо хаалгаа түгжчихдэг. Сүмдээ элсүүлэхдээ итгэгчийн дэлгэрэнгүй мэдэллийг авдаг. Үүнд орлогын эх үүсвэр, зээлийн болон ар гэрийн мэдээлэл багтдаг. Өдөр бүр 06:00-00:00 цаг хүртэл хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Шинэ тэнгэр газарт маш олон хохирогчид байгаа” гэж байв.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version