Эрүүгийн цагдаагаас С.Чулууныг Өндөр гэгээн Занабазар, Жавзандамба хутагтийн түүхэн баримтыг Хятатдуудад зарсан хэргээр яг одоо баривчлан шалгаж байна “Монгол Улсын Үндэсний Номын Сан”-ийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх … дугаартай хэрэгт Чингис хааны музейн удирдлагуудыг холбогдуулан ЭЦА-аас яг одоо шалгалтын ажиллагаа явуулж байна. Соёлын сайд асан С.Чулууныг өнгөрсөн гуравдугаар сард Чингис хаан музейн захирлаар томилсон байдаг.
