Нүүр хуудас Нийгэм Дөрвөн аймгийн 26 сумд цас оржээ

Дөрвөн аймгийн 26 сумд цас оржээ

Өнөө өглөөний буюу 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна.

• Баян-Өлгий аймгийн – Алтай, Баяннуур, Булган, Буянт, Дэлүүн, Толбо

• Говь-Алтай аймгийн – Алтай, Бугат, Тонхил

• Увс аймгийн – Зүүнговь, Малчин, Тэс, Түргэн, Улаангом, Өмнөговь

• Ховд аймгийн – Булган, Дуут, Жаргалант, Манхан, Мянгад, Мөнххайрхан, Мөст, Ховд, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч сумдын нутгаар цас орж байна.

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрэх төлөвтэй байгаа юм. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version