Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

0-6 насны хүүхэд нь томуу туссан бол 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Таван хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв мэдээллээ.

Тэрээр, Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлдэг бөгөөд 1600-4600 хүн хэвтэн эмчлүүлдэг.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэ нь амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг.

Иймд дараах тохиолдолд:

  • Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагат эмчийн үзлэгт хамрагдсан байх,
  • Томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй бол,
  • Эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай 0-6 хүүхэдтэй бол цалинтай чөлөө олгоно.

5 хоногийн цалинтай чөлөө нь цалинг бүтнээр нь олгох тогтоол юм. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн” гэв.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ