Энэ оны 11-р сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт айлын гэр галд өртсөн хэрэг гарчээ. Тус хорооны цагдаагийн хэсгийн байцаагч залуу уг айлыг хармагц түргэн шуурхай очиж, шатаж буй гэрт байсан 3-13 настай хоёр хүүхдийг галын голомтоос гарган амь насыг нь авран хамгаалжээ. Мөн иргэдтэй хамтран галыг тархахаас өмнө унтрааж, онцгой байдлын алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.
