Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томиллоо

МИАТ ТӨХК-ийн  гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томиллоо

2025-12-09,   69

 |  Жиргэх |  Хуваалцах

 

МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Т.Тэлмэнг Гүйцэтгэх захирлаар томилжээ. Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байжээ.

Түүний ажлын туршлагыг танилцуулахад,

  • 2019 оноос “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал
  • 2018-2021 – Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх
  • 2016-2017 – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
  • 2016-2020 – Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
  • 2014-2016 – “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
  • 2013-2014 – “Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал
  • 2010-2013 – “Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал

2025 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ