МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томиллоо
2025-12-09, 69
МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Т.Тэлмэнг Гүйцэтгэх захирлаар томилжээ. Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байжээ.
Түүний ажлын туршлагыг танилцуулахад,
- 2019 оноос “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал
- 2018-2021 – Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх
- 2016-2017 – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
- 2016-2020 – Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
- 2014-2016 – “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
- 2013-2014 – “Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал
- 2010-2013 – “Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал
2025 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн.
