Нүүр хуудас Нийгэм Зөөврийн амбаар, эд зүйлс шатсаны улмаас 1 иргэн өртөж нас барлаа

Зөөврийн амбаар, эд зүйлс шатсаны улмаас 1 иргэн өртөж нас барлаа

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний 13:12 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход, иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version