Нүүр хуудас Нийгэм Эелдэг жолооч Ганбаяр зорчигчдын талархлыг хүлээж байна

Эелдэг жолооч Ганбаяр зорчигчдын талархлыг хүлээж байна

Нэгэн иргэн 1-060 дугаартай автобусанд зорчих үеийнхээ сэтгэгдлийг олон нийтэд хуваалцан, манай жолоочийн соёлтой, эерэг үйлчилгээг онцлон магтжээ.

Тэрбээр “Бариулаасаа бариарай, эд зүйлсээ хямгадаарай, соёлтой боловсон үйлчлүүлсэн зорчигч танд баярлалаа. Танд жолооч Ганбаяр үйлчиллээ” хэмээн зорчигч бүртээ хүндэтгэлтэй хандан зарлаж байсныг дурдаад, бууж буй иргэд хүртэл “баярлалаа” хэмээн талархал илэрхийлж байсныг онцолсон байна.

Иргэний хэлснээр нийтийн тээвэр ийнхүү эерэг энерги түгээж, зөв боловсон харилцаатай үйлчилж байгаад талархал төрүүлж, зарим жолооч нарт үлгэр дуурайл болохуйц жишээ байсныг онцолжээ. Ийм халуун дулаан үнэлгээ нь манай хамт олны ажлын бодит үр дүн, урам зориг юм. Баярлалаа

 

 Эх сурвалж: Зорчигч тээвэр нэг

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version