Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Б.Наранхүү: Шинэ жилийн баяртай холбоотойгоор осголт, хөлдөлт, хүнд зэргийн гэмтэл нэмэгдэж байна

Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү “Манай ГССҮТ-д ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь баяр, ёслол ихэссэнтэй холбоотой нэлээн ярвигтай хүнд гэмтлүүд ирж байгаа.  Мөн иргэд шинэ жилийн баяраар өвлийн зузаан гуталтай биш ботинк, лакан гутал, туфли гэх мэтийг өмсдөг. Ингээд нимгэн хувцаслалттай холбоотойгоор мөчдийн осголт, хөлдөлт үүсэх эрсдэл эрс нэмэгдэж байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс биеэ хянах чадваргүй болж, гудамж талбайд унаснаас харгалзах хүнгүй осголтод хүрэх асуудал яригдаж байна. Тэгэхээр хэн ч өнөөдөр энэ эрсдэлд өртөж болзошгүй болоод байна. Хэрэв иргэд энэ асуудалд анхаарч, тоо мэдээлэл багассан бол бид сэрэмжлүүлэг бэлдээд ярилцах шаардлагагүй байх байсан. Тэгэхээр бидний согтууруулах ундааны хэрэглээ, баяр ёслолын байдал, хувь хүний биеэ авч явах байдал, хүнлэг чанар, ар гэрт нь хүлээлгэж өгөх зэрэг асуудлууд яригдана” гэлээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ