Нүүр хуудас Нийгэм Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн үзэсгэлэн 2026 оны 2-р сарын 2-ныг хүртэл...

Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн үзэсгэлэн 2026 оны 2-р сарын 2-ныг хүртэл зохион байгуулагдаж байна.

Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр цуглуулга, эд өлгийн дурсгал нь түүхийн бодит гэрч болж үеэс үед уламжилдгаараа онцлогтой.

Монголын Үндэсний музейд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс өнөөг хүртэлх түүхийн бүхий л цаг үеийг хамрах биет болон биет бус өв дурсгалууд археологийн олдвор, түүх, угсаатны зүйн холбогдолтой үзмэр цуглуулга, баримт бичиг, гэрэл зураг, урлагийн бүтээл зэрэг 60 000 гаруй үзмэр цуглуулга хадгалагдаж байна.

Энэ удаа монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг харуулах зорилгоор Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гоёл чимэглэл,  хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийн зүйлийг дээжлэн, дагалдах судалгааны бичвэр, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийн хамт толилуулуулах гэж байна.

Тухайлбал, чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн “Зүүлт”,  Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн “Алтан цог” чимэглэл, XIX-XX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас зэрэг монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл үнэт үзмэрүүдийг дэлгэнэ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version