2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн. Орон нутгийн сурагчдын өвлийн амралт ирэх долоо хоногт дуусаж, нэгдүгээр сарын 19-нд хичээл нь эхэлнэ. Харин нийслэлийн бага, дунд, ахлах ангийнхны хичээл энэ сарын 26-нд орно.
