Нүүр хуудас Нийгэм Он гарсаар 21 066 жуулчин Монголд иржээ

Он гарсаар 21 066 жуулчин Монголд иржээ

2026 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсыг 21 066 жуулчин зорьж иржээ.

Энэ нь оны эхний сард жуулчдын урсгал тогтвортой хадгалагдаж, өвлийн аялал жуулчлал идэвхжиж байгааг харуулж буй юм.

Өнгөрсөн онд жуулчдын оргил үе зуны улиралд тохиож байсан бол 2026 оны эхээр манай улсыг зорин ирэгсдийн тоо 20 мянга давсан үзүүлэлттэй эхэлж, өвлийн аялал жуулчлал бодит үр дүнгээ өгч байгааг илтгэж байна. Энэ нь өвлийн фестиваль, соёлын үйл ажиллагаа, онцгой байгалийн аялал нь Монголыг дөрвөн улирлын аялал жуулчлалын чиглэл болгон таниулахад чухал нөлөө үзүүлж байгааг илтгэнэ.

Жуулчдын тоог улсаар нь авч үзвэл ОХУ-ын 9 209, БНХАУ-ын 7 161, БНСУ-ын 1 35 жуулчин иржээ. Харин Германы 554 , Японы 462, Казахстаны 303, АНУ-ын 291, Туркийн 182, Австралийн 120, Английн 89, Канадын 49, Вьетнамын 53, Энэтхэгийн 48, Өмнөд Африкийн 44, Индонезийн 36, Хонконг, Узбекистаны 41,  Беларусь, Филиппины тус 175 иргэж Монголд зочилжээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version