Нүүр хуудас Нийгэм Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар нэг удаа сунгана

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар нэг удаа сунгана

Тэтгэврийн зээлийн асуудал жил тойрон үргэлжилж, зээлийн хэмжээ, өр орлогын харьцааг өөрчлөхөөс эхлэлтэй уг асуудал хугацаа уртасгах, хүү бууруулах болон үргэлжилж байна.

Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаараа ч тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

– Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох;

– Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах;

– Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулах зэргээр шийдвэрлэлээ.

Төрөөс тэтгэврийн зээлийн асуудлаар Төвбанкны хараас бус байдалд удаа дараа халдаж, бодлого шийдвэрт ийнхүү дахин нөлөөлж, улмаар хадгаламж эзэмшигчээс татсан эх үүсвэрийнхээ эрсдэлийг тооцож, олгож байгаа арилжааны банкуудын бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд ч төр хуруу дүрээд амжлаа.

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар сунгалаа гээд ахмадуудын амьдрал сайжрахгүй, эсрэгээрээ урт хугацааны өрийн дарамт үргэлжилнэ. Тэтгэврийн зээлдэгчийн орлогыг харвал дундаж зээлдэгч 859 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол хамгийн бага нь 572 мянган төгрөг, хамгийн ихдээ 1.3 сая төгрөгийн тэтгэвэртэй байна. Зээл авснаар энэ орлогынхоо 83 хувийг сар бүр эргэн төлөлтдөө өгч үлдсэн 17 хувиар нь ахмадууд амьдарч байна. Нийт зээлдэгчдийн 70 хувь нь тэтгэврийнхээ 90-ээс дээш хувийг зээлийн эргэн төлөлтдөө өгч байгаа бол 45 мянган ахмад настан 100 хувь өгч, тэтгэврээсээ нэг ч төгрөг авахгүй, ямар ч орлогогүй жил гаран амьдарч байна.

Хэрвээ тэтгэврийн даатгалын шинэчлэлийг нэн даруй хийхгүй бол улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд өгөх татаас санхүүжилт жил болгон ойролцоогоор 400 гаруй тэрбум төгрөгөөр өсөж 2030 он гэхэд энэ санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувь 3.2 хувьд хүрч төсөв энэ ачааллыг даахаа болино гэсэн судалгааны дүгнэлт гарсан.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version