Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Өвлийн олимпын наадамд Монголын баг тамирчдын өмсөх хувцсыг танилцуулав

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцууллаа.

Монголын баг тамирчдын өмсөх тус хувцсыг “Гоёл Кашмер” ХХК компанид урласан бөгөөд “Монгол Улсынхаа үндэстний онцлог, соёлын ялгарлыг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын индэрт танилцуулж, дэлхийд гайхуулах эрхэм зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Олимпын Хорооноос манай компанид өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг бүтээх хүндэт үүргийг даалган, итгэл хүлээлгэж, бид бахархалтайгаар гүйцэтгэлээ.

Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг бид машид зорив” гэжээ.

Тус хувцсыг монгол ноолуураар, түүх соёлыг хадгалсан дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж хийсэн байна. Ингэхдээ монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл бүхий чөлөөт хослолыг бүтээжээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ