Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгджээ

Монголын Үндэсний музейд БНМАУ-ын 1950–1990 оны нийгэм, эдийн засаг, соёлын амьдралыг харуулсан “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 10 дугаар сарын 10-нд нээгджээ.

Үзэсгэлэнд социализмын үеийн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, бүтээн байгуулалт, дэд бүтэц, гадаад харилцааны хөгжлийг харуулсан түүхэн үзмэр, цуглуулгуудыг дэлгэсэн байна.

Мөн тухайн үеийн иргэдийн өдөр тутмын амьдрал, нийгмийн орчин, ахуй соёлтой танилцах боломжтой.

Зохион байгуулагчдын зүгээс уг үзэсгэлэнг зөвхөн өнгөрснийг дурсах бус, Монголын түүхийн нэгэн үеийг танин мэдэж, түүнээс суралцах зорилготой хэмээн онцолжээ.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ