Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Дэлхийн 20 гаруй орны 88 эмэгтэй парламентч Улаанбаатарт чуулж байна

Дэлхийн 20 гаруй орны парламентын 88 эмэгтэй гишүүн оролцсон “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” Улаанбаатар хотноо болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй чуулга уулзалт “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа юм.

Оролцогчид парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхээс гадна хууль тогтоох, төсөв батлах, бодлого боловсруулах зэрэг шийдвэр гаргах үйл явцад тэдний бодит нөлөөллийг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэж байна. Мөн жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр улс орнуудын туршлага, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтад мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжилжээ.

Тэрбээр эмэгтэйчүүд зөвхөн парламентад суудал эзлэх бус, хууль тогтоох, эдийн засгийн бодлого тодорхойлох, төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих бүхий л түвшинд эрх тэгш оролцох шаардлагатайг онцолсон байна.

Монгол Улсын хувьд 2024 оны УИХ-ын сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдож, парламентын нийт 126 гишүүний 25.4 хувийг бүрдүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Чуулга уулзалтаас эмэгтэй парламентчдын шийдвэр гаргах түвшин дэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмж гаргахыг зорьж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ