2029 онд болох сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг зохион байгуулах орнууд тодорлоо. Монголын сагсан бөмбөгийн холбоо ирэх наймдугаар сард “D” хэсгийн тоглолтыг эх орондоо авахаар болжээ. Тус тэмцээнд Тайланд, Монгол, Вьетнам, Фижи арлын улсууд өрсөлдөх бөгөөд тэмцээн наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулагдана.
Манай улс өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг 2022-2025 онд эх орондоо зохион явуулж байсан билээ. Энэ удаад хэсгийн шилдэг гурван баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авах юм.
