Нүүр хуудас Нийгэм Ахлах инженер О.Наранбаатар: ДЦС4-ийн гэмтлийг 60 хүний бүрэлдэхүүнтэй баг засварлаж байна

Ахлах инженер О.Наранбаатар: ДЦС4-ийн гэмтлийг 60 хүний бүрэлдэхүүнтэй баг засварлаж байна

-Өчигдөр нэгдсэн сүлжээний хамгийн өндөр хэрэглээ 17:00-22:00 цагийн хооронд болж, нийт хэрэглээ 1733 МВт болсон. Үүнээс 210 МВт-ын цахилгаан эрчим хүчийг хязгаарласан. Аж ахуйн нэгжүүд 30 МВт-ыг хэмнэж, хөнгөлөлт үзүүлсэн. Шөнийн 23:00–04:00 цагийн хооронд 77–92 МВт-ыг урьдчилан зарласан хуваарийн дагуу хоёр цагийн хязгаарлалт хийсэн. Шөнийн цагаар хязгаарлалт хийж байгаа шалтгаан нь эрчим хүчний хэрэглээ нийт дүнгээрээ өндөр болсонтой холбоотой. Энэ нь цахилгааны хөнгөлөлттэй мөн хамааралтай. Гэхдээ бид батарейн хуримтлуурын станцыг ашиглалтад оруулсан. Өглөө, оройн ачааллын үед батарейн хуримтлуурын станцаас эрчим хүч хэрэглэхийн тулд шөнийн бага ачааллын үед батарейн хуримтлуурыг цэнэглэдэг.

Урьдчилсан төлөвлөгөөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 180 МВт-аар ачаалал авна гэж тооцоолж байсан боловч бодит нөхцөл байдал дээр 100 МВт-ын ачаалалтай ажилласнаас шалтгаалан нэмэлтээр хэрэглэгчдийг хязгаарласан.

ДЦС-4-ийн долдугаар зуух дээр гарсан гэмтлийг засварлах ажлыг 60 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр ээлжээр, 24 цаг тасралтгүй хийж байна. Нөхцөл байдлын хувьд засварын ажлууд бүрэн хийгдэж байгаа бөгөөд төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө бэлтгэлд оруулах зорилттой ажиллаж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version