Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ЕБС-ийн 54 дүгээр сургуульд ажиллаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо. “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс бага ангийн 189 мянга гаруй хүүхэд хамрагдана.
