Нүүр хуудас Нийгэм Нийслэлчүүд нь оролцоогүй нийслэлийн өвлийн спортын наадам

Нийслэлчүүд нь оролцоогүй нийслэлийн өвлийн спортын наадам

Нийслэлийн өвлийн спортын наадам өнгөрөгч амралтын өдөр ёслол төгөлдөр болж өнгөрсөн мэдээг НБТСГ өөрийн цахим хуудастаа оруулсан боловч уг наадамд нийслэлчүүд байсангүй.

Ямар хэмжээний төсвөөр, ямар ач холбогдолтой зохион байгуулагдсан нь түгжрэлтэй, тоггүй, утаатай Улаанбаатрынханд сонин байна. Нийслэлчүүдийн хамгийн дургүй улирал өвөл болсон гэхэд хилсдэхгүй энэ цаг үед галт бамбар асааж сүр дуулиантай баяр хийх нь хэр зохимжтой вэ? Төв талбайдаа пловны баяр хийж 1,6 тэрбум, нийслэлийн иргэдийн баяр нэртэй “Хүрээ цам”-д улсын наадмаас ч илүүг төсөв хийдэг бид өөр асуудалгүй хотын иргэд үү. Энэ мэт төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр урсаж л байдаг “дэмий” зардлаа танаж, дэлбэрсэн дулааны цахилгаан станцдаа хандивласан бол жинхэнэ баяр болно гэж бодох иргэд ч цөөнгүй байгаа биз ээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version