ОнцлохСпорт Өвлийн олимпын нээлтийн ёслол 2026-02-08 FacebookTwitter “Милан – Кортина 2026” өвлийн XXV дахь олимпын нээлтийн гол ёслол Милан хотын алдарт Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд боллоо. “Милан – Кортина 2026” өвлийн XXV дахь олимпын нээлтийн гол ёслол Милан хотын алдарт Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон ч энэ удаагийн Олимп түүхэндээ хамгийн өргөн хүрээнд, олон хотод зохион байгуулагдаж буй тул бусад хотуудад ч давхар арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм.Милан хотод нээлтийн ёслолын төгсгөлд Олимпын тулганд гал асаасны дараа Arco della Pace орчмын тэнгэрийг галын шоу гэрэлтүүлэв.Италийн цанын тамирчин София Гожжа Кортина д’Ампеццод Олимпын галыг асааж байна. Олимпын түүхэнд анх удаа хоёр тулганд нэгэн зэрэг гал асч буй нь энэ юм. Салютаар хүрээлэгдсэн олимпын цагирагИталийн алдарт тенор Андреа Бочелли ёслолын үеэр “Nessun dorma” ари-г дууллаа. Италийн дуучин Лаура Паузини эх орныхоо төрийн дууллыг дууллаа.Италийн уран сэтгэмж, бүтээлч байдлыг магтан дуулсан үзүүлбэрийн үеэр