Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот тушаалаар Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Хотын дүүргүүд уг зохион байгуулалтад орж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагын цэвэрлэгээг хариуцаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүллээ.  Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 7177 аж ахуй нэгж, байгууллага болон 89 төрийн байгууллагын 34,343 ажилтан, албан хаагч оролцож, нийт 8,371,485 м.кв талбайд цэвэрлэгээ хийж, 2514,5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.

Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймд иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож цаашид цэвэр байдлаа ханган ажиллаж амьдрахыг уриалж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ