Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот тушаалаар Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Хотын дүүргүүд уг зохион байгуулалтад орж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагын цэвэрлэгээг хариуцаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүллээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 7177 аж ахуй нэгж, байгууллага болон 89 төрийн байгууллагын 34,343 ажилтан, албан хаагч оролцож, нийт 8,371,485 м.кв талбайд цэвэрлэгээ хийж, 2514,5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
