Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Dubai International Airport-д гал гарч бүх нислэгүүд зогсолт хийлээ

Ираны пуужин, дрон довтолгооны үеэр Дубайн агаарын орчмоор дайралт болж, нисэх онгоцны буудалд хохирол учирсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна. Буудлын Terminal (терминал) хэсэгт эвдрэл гарч, дөрвөн ажилтан гэмтсэн байна.

Дайралтын дараа Бүх нислэгүүд түр зогсож, олон зуун нислэг цуцлагдаж, олон мянган нислэг чиглэлээ өөрчилжээ. “Flightradar24” сайтаас харвал АНЭУ агаарын хилээ түр хугацаанд хааж, нэг ч нислэг үйлдэхгүй байгаа юм.

Дубайн олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн хоёр дахь хамгийн их хөл хөдөлгөөнтэй буудал билээ.

Ойрх Дорнодын бүс нутагт зорчиж буй болон оршин сууж буй Монгол Улсын иргэн Та: – Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

Египет Улсад суугаа ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

Кувейт Улсад суугаа ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ