Ираны пуужин, дрон довтолгооны үеэр Дубайн агаарын орчмоор дайралт болж, нисэх онгоцны буудалд хохирол учирсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна. Буудлын Terminal (терминал) хэсэгт эвдрэл гарч, дөрвөн ажилтан гэмтсэн байна.
Дайралтын дараа Бүх нислэгүүд түр зогсож, олон зуун нислэг цуцлагдаж, олон мянган нислэг чиглэлээ өөрчилжээ. “Flightradar24” сайтаас харвал АНЭУ агаарын хилээ түр хугацаанд хааж, нэг ч нислэг үйлдэхгүй байгаа юм.
Дубайн олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн хоёр дахь хамгийн их хөл хөдөлгөөнтэй буудал билээ.
Ойрх Дорнодын бүс нутагт зорчиж буй болон оршин сууж буй Монгол Улсын иргэн Та: – Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудан;
Египет Улсад суугаа ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
Кувейт Улсад суугаа ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
