“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авч, тамгаа гардан авлаа.
Тэрээр олон улсын эрх зүйч, арилжааны нисгэгч мэргэжилтэй. 2007-2014 онд “Геосан” ХХК-д Cessna Grand Caravan 208B G1000 нисгэгч, 2020-2024 онд “Скай жет” ХХК-д гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Иргэний нисэхийн ерөнхий газарт Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх тасгийн дарга, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга, орон нутаг хариуцсан менежерээр тус тус ажиллаж байгаад 2025 оноос “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байсан туршлагатай.
“Иргэний нисэхийн үндэсний төв“ ТӨХХК-ийг удирдах Э.Энхзоригийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
– Өөрийн орлого: ₮272 сая
-Гэр бүлийн орлого: ₮105 мянга
-Орон сууц барилга байгууламж: ₮700 сая /орон сууц-2/
-Тээврийн хэрэгсэл: ₮20 сая /Суудлын жижиг машин,BMW, 3201 /
-Мал аж ахуй: ₮291 сая /Адуу-108, Хурдан удмын адуу-1, Хурдан удмын адуу-1, Хурдан удмын адуу-1/
-Газар: ₮10 саяын үнэлгээтэй /Эзэмших-0.7га-1/
-Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮29 сая Хадгаламж: ₮314 сая Авлага: ₮0 сая Зээл: ₮292 сая гэж мэдүүлжээ.
