Боловсролын сайд П.Наранбаяр ” Хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт, нийгмийн сүлжээнд нэгнээ гутаан доромжлохыг зохицуулахын тулд 16 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах 5 бүлэг 44 заалт бүхий хууль санаачиллаа. Хүүхэд хамгааллын бодлого байхгүй дээ биш хэрэгжүүлэх тогтолцоо байхгүй. Бусдыг дээрэлхдэг 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөх шалтгаан байхгүй. Нэгийгээ дээрэлхэж зодож танхайрсан сурагчид аль сургуульд суралцаж байсныг шалгаж тогтоосон. Энэ сургуулийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. “Аюулгүйн сүлжээ”-г үүсгэж эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Сургуулийн зөв соёл бүрдсэн үед дээрэлхэлт гэж зүйл байхгүй болно.
