“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2026 оны 03 дугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Өдөрлөгийн хүрээнд
-Орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
-Кино үзвэр, Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
-Язгуур урлагийн тоглолт
-Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
-Номын сангийн үйлчилгээ
-Гэрэл зургийн үзэсгэлэн
-Автомашин, мотоциклийн үзэсгэлэн
-Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
Open mic /нээлттэй тайз/
-“Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
-Face art
-Каллиграф /Монгол бичиг/
Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр, Сельфи бүүт гэсэн соёл, урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
Нийслэлчүүд та бүхнийг “Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.






