Тэжээвэр амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эхний ээлжид Хан-Уул дүүргийн Шувуун фабрикт улсын амьтны асрах газрыг ашиглалтад оруулсан. Уг байранд хүргэгдсэн амьтдыг түр байршуулан, эзэд нь олдсон тохиолдолд холбогдох журмын дагуу буцаан олгох зохицуулалт хийгдэж байгаа юм. Хуулийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт ийм байр үйл ажиллагаа явуулах ёстой.
Улаанбаатар хотын дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газруудаас 100-300 нохой, муурыг энд хүргүүлдэг байна. Ингээд эрүүл амьтад үржил зогсоох мэс засал, халдварт өвчний вакцин хийж, өвчтэй амьтдыг сувилах, тэжээхэд сард нийт 50 сая орчим төгрөгийн зардал гарч банйа. Олон улсын жишгийн дагуу эндээс иргэд гэрийн тэжээвэр амьтан үрчлэн авах боломжтой.
Асрах эзэнгүй “гудамжны” гэгдэх муур, нохойны тоо толгой ихэссэн тохиолдолд амьтнаас амьтанд, амьтнаас хүнд дамжих халдварт өвчин гарах магадлалтай. Жилдээ манай улсад 7000 орчим хүн галзуу өвчний халдвартай нохойнд уруулдаг, эдгээрийн гуравны нэг нь 16 хүртэлх насны хүүхдүүд байна. Галзуу өвчний халдвартай нохойнд уруулсан тохиолдлын 40 гаруй хувь нь нийслэл хотод бүртгэгдэж байна.
