Нүүр хуудас Боловсрол ЯПОН 1.5 КМ УРТ ХҮНГҮЙ АРАЛ ДЭЭР ЦӨМИЙН ХАЯГДЛАА БУЛШИЛНА

ЯПОН 1.5 КМ УРТ ХҮНГҮЙ АРАЛ ДЭЭР ЦӨМИЙН ХАЯГДЛАА БУЛШИЛНА

Дэлхий дахин цөмийн эрчим хүчний хэрэглээ дахин нэмэгдэж эхэлж байгаа энэ үед цөмийн станциас гарсан хаягдлыг хэрхэх нь томоохон сорилт болж байгаа.

Япон улс Фукушимагийн гамшгаас хойш 15 жилийн дараа энэ оны нэгдүгээр сард Нийгата муж дэх дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцаа дахин ашиглалтад оруулсан. Эндээс гарах хэрэглэсэн түлш буюу цөмийн хаягдал нь олон мянган жилийн туршид хортой хэвээр байдаг. Тэгвэл  цаашид цөмийн цахилгаан станциас гарах хаягдлыг улсынхаа зүүн захад байх 1.5 км урттай арал дээр хаях болсон байна.  Номхон далайн энэ арал нь нийслэл Токио хотоос 2000 км зайтай. Мина-митори-шима гэх энэ аралд хүн амьдараггүй, жуулчид очдоггүй, өмнө нь огт судлагдаагүй газар байгаа тухай сайд Риосей Аказава мэдэгдсэн байна.

Цаашид тус арлын хөрс, галт уулын идэвхжилд өртөх байдал зэргийг нарийвчлан судалж, хаягдал булшлах байршлыг сонгох юм байна. Финланд улсын жишээг харахад газрын 400 метрийн гүнд цөмийн хаягдлыг агуулах байгууламж дэлхийд анх удаа байгуулсан байдаг.

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version