Нүүр хуудас Бусад ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноолоо

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноолоо

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, А.Түвшин нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн анхан шатны шүүх хурал БГД, ХУД, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн:

– Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасч, 13 жилийн хорих ял оноолоо. Мөн 50 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар

-А.Түвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасч, 6 жилийн хорих ял, 60 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар

-Б.Номинсувдад нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасч, 7 жилийн хорих ял, 65 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар

-С.Ундрамд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хорих ял, 11 сая төгрөг гаргуулах

-Д.Бямбажавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ял

-Т.Ариунтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 8 сая төгрөгөөр торгох

-Ө.Айгиймаад нийтийн албанд томилогдох эрхийг 2.5 жилээр хасч, 3.6 сая төгрөгөөр торгох

-А.Мөнхтулгад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 3 сая төгрөгөөр торгох

-Ц.Анхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох

-С.Цэдэнсодномд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох

-П.Алтантуяад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 2.8 сая төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version