Нүүр хуудас Спорт Монгол улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагслаа

Монгол улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагслаа

БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод зохион байгуулагдсан Азийн элсний VI наадам өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор өндөрлөж байна.

Цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшлогдож, 10 жилийн завсарлагын дараа эргэн ирсэн энэхүү наадам 4 дүгээр сарын 22-нд нээлтээ хийж, нийт 9 өдрийн турш үргэлжлэн өнөөдөр хаалтын ажиллагаагаа хийж байна.
  • Оролцогчид: Азийн 45 орны 1,800 орчим тамирчид  14 спортын 62 төрлөөр медалийн төлөө өрсөлдлөө. 

    Монгол Улсаас спортын 8 төрөлд 55 тамирчин оролцсон бөгөөд наадмын эхний өдрүүдэд жюү жицүгийн төрлөөр Г.Монголжин хүрэл медаль хүртэж, манай багийн медалийн салхийг хагалсан бол нийт нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 19-р байрт жагслаа.

  • Хаалтын ажиллагаа: Хаалтын ёслол Саньяа хотын алдарт “Тянья Хайжао” (Tianya Haijiao) байгалийн цогцолбор газарт байрлах Яша парк-д зохион байгуулагдаж байна.

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version