Бээжинд 2025 онд зохиогдсон хүн болон роботын дундах хагас марафон гүйлтийн тэмцээний үеэр роботууд ялагджээ. Гэвч энэ жил бүх зүйл өөрчлөгдөв.
Ням гарагт Бээжинд зохиогдсон 12 мянган гүйгч, 100 роботын эсрэг хагас марафонд “Lightning” нэртэй улаан робот хурдны гайхамшгийг үзүүлжээ.
Хоёр ширхэг педалаар тоноглогдсон роботыг хятадын ухаалаг утасны Honor компани бүтээжээ. Тус робот 21 км буюу 13 милийн хагас марафоны замыг 50 минут 26 секундэд дуусгасан байна.
Энэ нь хагас марафоны дэлхийн дээд амжилтаас 7 минутаар богино хугацаа зарцуулсан гэсэн үг юм.
Дөнгөж долоо хоногийн өмнө Уганда улсын холын зайн гүйгч Жакоб Киплимо Португал улсын Лиссабон хотод хагас марафоны дээд амжилтыг 57:20 минут болгон шинэчлэн тогтоогоод байсан юм.
Lightning робот уралдааны замын туршид ганцхан удаа, замын хашлага мөргөж унахдаа л хурдаа хассан байна.
Тус уралдааны хоёр болон гуравдугаар байрт ч Honor компанийн роботууд шалгарчээ. 2025 оны марафонд 21 робот оролцож, ихэнх нь замаа дуусгаж чадалгүй эвдэрч, зөвхөн 6 нь барианд орсон байна.

Энэхүү үйл явдал нь нэг талаараа роботын хөгжил нэгхэн жилд хэрхэн сайжирсныг харуулж байна. 2026 оны марафонд оролцсон роботуудын 40 хувь нь бие дааж замаа дуусгасан бол үлдсэн нь алсын удирдлагаар ажилласан байна.
Харин нөгөө талд Бээжингийн хагас марафонд оролцсон хамгийн хурдан гүйгч нь 29 настай Жа Хайжи бөгөөд 1 цаг 7 минут 47 секундэд барианд орсон байна.