Нүүр хуудас Иргэний мэдээ Э.Гансүлд: IELTS-ийн 7 оноотой, Сиднейн их сургуулиас 20 хувийн тэтгэлэг авсан ч...

Э.Гансүлд: IELTS-ийн 7 оноотой, Сиднейн их сургуулиас 20 хувийн тэтгэлэг авсан ч Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдчихлаа

Э.Гансүлд хүү Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооноос ЭЕШ-ын оноогоороо тэргүүлж, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт 2025 оны 9-р сард хамрагдан, нэг жилийн хугацаанд бэлтгэжээ.

Тус хөтөлбөрт нийт 404 хүүхэд хамрагдсанаас энэ сарын 17-нд 100 хувийн тэтгэлэг авах 50 хүүхдийн нэрсийг зарласан бөгөөд Э.Гансүлд 52 дугаар байрт бичигдсэн байна. Тэрээр хөтөлбөрийн хүрээнд зөвлөгөө өгч байсан багш нарынхаа зөвлөсний дагуу IELTS-ийн өндөр оноо авах, мөн өөрөө сургуулийн тэтгэлэгт хамрагдсан байх нь давуу тал болно гэж үзэн, ELTS-ийн 6.5 оноогоо ахиулахын тулд дахин шалгалт өгч, 1 сая төгрөг зарцуулан 7 оноо авсан байна.

Мөн Сиднейн их сургуулиас 20 хувийн тэтгэлэг авсан нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт багтах давуу тал болно гэж найдаж байжээ. Гэвч Боловсрол, шинжлэх ухааны яаманд өөрийн онооны задаргаа болон шалгаруулалтын шалгуурын талаар мэдээлэл авах гэж гурван удаа очсон ч тодорхой мэдээлэл авч чадаагүй байна.

Э.Гансүлд “Ерөнхийлөгчийн илгээлт 2100’ хөтөлбөрийн журамд мэдээллийг ил тод хүргэнэ гэж заасан байдаг. Гэвч би Боловсрол, шинжлэх ухааны яам дээр гурван удаа очоод ямар ч мэдээлэл авч чадсангүй. Тиймээс сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэхэд эргэлзэж байна.

-Маш их хичээл зүтгэл гаргаж, 10-р ангиасаа хойш бэлдсэн ч ямар шалгуур дээр хасагдсанаа мэдэхгүй байна. дараа жил дахиад хүүхдүүд хамрагдана. Тэд гэсэн ямар ч тодорхой мэдээлэлгүй. Хаана, хэнээс энэ хөтөлбөрийн талаар асуухаа мэдэхгүй. Хүн бүрийн хэлсэн үгэнд орж хохирохгүй байгаасай. Аав, ээж минь танихгүй хүнд хүртэл манай хүү “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт багтсан. Манай хүү гадаадад их зүйл сурч мэдэж ирээд, эх орондоо ихийг хийэ бүтээнэ гэж ярьж байсан.

Тухайн үед өөрөөрөө их бахархаж улам хичээж хичээж хичлээллээ хийсэн. Гэвч миний урд жагссан 50 хүүхдийн нэрс л гарсан бусад сонгон шалгаруултын талаар одоогоор ямар ч мэдээлэл байхгүй. Журамаа сайн унш гэсэн. Би заалт бүрийг харж, судалж танилцсан. Өмнөх жилүүдэд хасагдсан хүүхдүүдийн оронд дараагийн хүүхдийг нөхөж явуулдаг байсан бол энэ жил тийм боломж олгоогүй нь харамсалтай” хэмээллээ.

 

ВИДЕО БҮТЭН ҮЗЭХ: https://www.facebook.com/reel/1661412064905644

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version