Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Л.Энх-Амгалан: Шинэ загварын дүрэмт хувцсыг худалдаж ав гэж хүчээр шахаж болохгүйг хатуу анхааруулъя

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн талаар иргэд ярьдаг. Харин зарим үйлдвэрлэгч үнэ нэмээгүй, эсвэл өмнөх оноос бага хэмжээгээр өссөн гэж тайлбарладаг.

Тэгвэл сүүлийн таван жилийн хугацаанд сурагчийн дүрэмт хувцасны үнэ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • 2022-2026 оны хооронд бага ангийн эмэгтэй дүрэмт хувцасны үнэ хувь хэмжээгээр хамгийн их өссөн байна. Тодруулбал, 2022 онд 116 мянган төгрөг байсан бол 2026 онд 137 мянган төгрөг болж, 21 мянган төгрөгөөр буюу 18 хувиар өсжээ.Харин мөнгөн дүнгээр хамгийн их өссөн нь ахлах ангийн эрэгтэй дүрэмт хувцас байна. Тус дүрэмт хувцас 2022 онд 232 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 2026 онд 263 мянган төгрөг болж, 31 мянган төгрөгөөр нэмэгджээ.

    Сурагчдын дүрэмт хувцасны худалдаа эхэлсэнтэй холбоотойгоор Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Аль нэг аймаг, дүүрэг, төрийн өмчийн сургууль дур мэдэн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ загварын дүрэмт хувцас гарсан тул худалдаж ав гэж эцэг эх, асран хамгаалагчдад тулгаж, хүчээр шахах асуудал байж болохгүйг салбарын сайдын хувьд хатуу анхааруулж байна” гэлээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ