Нүүр хуудас Гадаад мэдээ УЛААНБААТАР: БААВГАЙ ҮЗЭГДСЭН АНХНЫ НИЙСЛЭЛ

УЛААНБААТАР: БААВГАЙ ҮЗЭГДСЭН АНХНЫ НИЙСЛЭЛ

Японд энэ онд баавгай хүн рүү 230 удаа дайрч, 13 хүн нас баржээ. Нэгэнт баавгайн дайралтыг хүчрэхээ больсон тул 10 сарын дотор 14 мянган тоо толгой баавгай устгасан байна.

Үнэндээ Улаанбаатар баавгай үзэгдсэн, нэвтэрсэн, хог ухсан, хүн рүү, тэжээвэр амьтан руу дайрсан анхны нийслэл хот биш.

Харин зэрлэг амьтан хот суурин газар нэвтрэх, хор хохирлоос сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар иргэд нь ямар ч ойлголтгүй анхны нийслэл хот байх.

Хамгийн ойрын жишээ энэ оны 8-р сард АНУ-ын Вашингтон хотын захад орон сууцны барилгын ард нас залуу баавгай үзэгдсэн байна. Тухайн үед Вашингтоныхон иргэддээ харуй бүрий үеэр нохойгоо салхилуулахдаа болгоомжтой байх сануулга хүргүүлжээ.

Цаашилбал зэрлэг ан амьтдын амьдрах нутаг руу улам л хаяагаа  тэлж байгаа Колорадо мужид энэ онд зөвхөн баавгайтай холбоотой 7000 гаруй дуудлага ирсэн байна.

Reuters агентлаг энэ жил АНУ-ын баруун нутгаар “баавгайн дуудлага” олон ирсэн нь  байгалийн хүнсний нөөц болох жимс, самар багассан нь нөлөөлсөн. Энэ нь уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалсан гэх мэргэжилтнүүдийн тайлбарыг оруулсан байна.

Цаашилбал Лос-Анжелесийнхан баавгайтай бараг л “хамт” амьдардаг. Хүн рүү хоёр ч удаа дайрсан “Шаргал үст” нэртэй эх баавгайг энэ жил “унтуулсны” дараа, бяцхан хоёр бамбаруушийг нь гардан өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн.

Хотын захын, ногоон бүстэй залгаа газруудад баавгай, айлын хашаа хороонд орж, усан санд нь сэлж, гудамжинд ч тогтмол үзэгдэх болсон байна.

Ингэж хот руу орох сэдэл нь хогийн сав, тэжээвэр амьтдад зориулан гадаа гаргаж авсан хоол хүнс, таримал жимс, хүнсний ногооны талбай зэрэг байна. Мөн зарим үед жижиг тэжээвэр амьтдаар хооллохоор орж ирнэ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотыг тойрсон ногоон бүс сэргэхийн хэрээр олон төрлийн ан амьтад нийслэлийн ногоон бүсэд эргэн ирсний нэг нь хүрэн баавгай гэж Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн мэдэгдэж байсан юм.

Хот руу баавгай их ордог газруудад хогийн саваа ухуулахгүй гэж тусгай хамгаалалт хийх, орж ирсэн баавгайг “түр нойрсуулж” холхон аваачиж тавих, хүн амьтан руу дайрсан тохиолдолд үүрд унтуулдаг жишиг үйлчилж байна. Ядаж иргэд нь ямар утасны дугаарт хандаж шуурхай дуудлага өгөхөө цээжээр мэддэг байх жишээтэй.

Японд энэ онд баавгай хүн рүү 230 удаа дайрч, 13 хүн нас баржээ. Нэгэнт баавгайн дайралтыг хүчрэхээ больсон тул 10 сарын дотор 14 мянган тоо толгой баавгай устгасан байна.

Хүмүүс нэгэнт зэрлэг ан амьтдын амьдрах орон зайд нүүгээд орчихсон, хүний үйл ажиллагаанаас шалтгаалж л тэдний хоол тэжээл нь дутаж, хот руу орж байгаа тул хүмүүс л “баавгайд” ээлтэй “хүмүүнлэг” шийдлийг олох үүрэгтэй.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version