Нүүр хуудас Гадаад мэдээ Миссийн тэмцээнд Монгол улсыг хятад бүсгүй төлөөлж байна уу

Миссийн тэмцээнд Монгол улсыг хятад бүсгүй төлөөлж байна уу

Miss Grand International нь  2013 онд Тайландын телевизийн продюсер хүний санаачлан хэрэгжүүлсэн олон улсын миссийн тэмцээн юм.

2026 оны MGI тэмцээн яг энэ цаг мөчид Тайланд улсад зохиогдож байна.

Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн Amber Yuhan нэртэй 24 настай бүсгүй оролцож байгаа нь цахим орчинд иргэд “Миссийн тэмцээнд Монголыг Хятад хүн төлөөлж байна” гэсэн иргэдийн бухимдал үүслээ.

Харин түүний хувийн профайлд “Miss Grand 2026 China Mongolia Champion” гэж заажээ. Энэ нь Өвөр Монголын ялагч гэсэн утгыг ч илэрхийлж болох юм.

Тус тэмцээний түүхийг сөхөж үзвэл

2013 онд Э.Дэлгэрмаа

2014 онд Б.Баттогтох

2015 онд М.Халиунаа

2017 онд С.Анужин

2018 онд Бөртө-Үжин нарын Монгол бүсгүйчүүд оролцож байсан байна.

Харин 2022 онд “Монгол” гэсэн нэрийн дор Элена Эгорова гэх Антон Сергейв загварын агентлагын загвар өмсөгч бүсгүй оролцож байсан бол энэ жил Амбер Юухан гэх 24 настай бүсгүй оролцож байна.

Түүний Amber Yuhan гэх инстаграм хаягт БНХАУ-д байршилтай гэж зааж байна.

 

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version