Нүүр хуудас Нийгэм 1,5 тэрбум шаардаж хүн барьцаалсан хэрэг анхных биш

1,5 тэрбум шаардаж хүн барьцаалсан хэрэг анхных биш

Энэ сард 35 орчим насны хоёр эрэгтэй эхнэр, нөхөр хоёрыг мэсээр сүрдүүлж, эхнэрийг нь барьцаалан 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг амжилттай шийдвэрлэж, барьцаалагдсан эмэгтэйг аюулгүй аварч, хэрэгтнүүдийг саатуулснаа мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү явдлаас өмнө хүн барьцаалсан гэмт хэрэг гарсан гурван тохиолдлыг хэвлэлд мэдээлж байжээ.

Тухайлбал  2005 онд хүүхэд барьцаалж, эцэг эхээс нь мөнгө нэхсэн хэргийг Монгол улсын Цагдаагийн байгууллага амжилттай илрүүлж, хүүхдийг аварсан байна.

2012 онд Дархан-Уул аймагт мөн л бага насны хүүхдийг барьцаалж 100 сая төгрөг нэхэмжилсэн хэрэг гарсан. Барьцаалагдсан хүүхдийг 24 цагийн дараа аварсан байна.

Дашрамд сонирхуулахад Монгол улс Дэлхийн Зохион байгуулалттай гэмт хэргийн индексээр  193 орноос 152т буюу Шинэ Зеланд улстай ижил хэмжээнд эрэмбэлэгддэг байна.

Энэ нь манай улсад зохион байгуулалттай гэмт хэргийн эрсдэл бага буюу аюулгүй байгааг илэрхийлсэн хэмжүүр юм.

Харин аюулгүй байдлын индексээр Монгол улс дэлхийн 163 орноос 37, Ази тивдээ 5-рт эрэмбэлэгддэг дэлхийн тайван, аюулгүй улс орнуудын нэг юм.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version