Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Шинэ үеийн оточ, маарамбуудаа бэлтгэж эхэллээ

АШУҮИС-ийн харьяа ЕБС-д Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай, дотуур байртай туршилтын анги нээгдлээ.

2026–2027 оны хичээлийн жилд тус ангид уламжлалт анагаах ухааныг сонгосон 35 сурагч хамрагдаж байна. Сурагчдын дунд Улаанбаатар, орон нутгаас гадна Герман, Японд амьдарч байсан монгол хүүхдүүд ч байна.

Сургалтаар уламжлалт анагаах ухааны мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулан эзэмшүүлнэ. Энэ хүрээнд Боловсролын сайд сурагч бүрд Chromebook гардуулсан байна.

Сурагчид цаашид төрөлжсөн сургалтад хамрагдаж, эмнэлзүйн орчинд дадлага хийх боломжтой болох юм.

Ийнхүү Монголчуудын уламжлалт анагаах ухааны өвийг шинэ үед өвлүүлэн, шинжлэх ухаан, инновацтай хослуулан хөгжүүлэх сургалтын эхлэл тавигдлаа.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ