АНУ Канадын согтууруулах ундаа, зарим сүүн бүтээгдэхүүн болон мотоциклийн импортыг хориглох шийдвэрээ хэрэгжүүлж эхэллээ.
Уг хориг мягмар гарагийн 00:01 цагт буюу Улаанбаатарын цагаар 12:01 цагт хүчин төгөлдөр болсон байна.
Хоригт шар айраг, дарс, виски, архи, ром зэрэг согтууруулах ундаа багтжээ.
Мөн шар сүүний бүтээгдэхүүн, уургийн баяжмал зэрэг зарим сүүн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.
800 куб см-ээс дээш багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүртэй Канад мотоцикл, мопед ч мөн хамрагджээ.
АНУ-ын засаг захиргаа Канад улс Америкийн сүү, тээврийн хэрэгсэл болон согтууруулах ундааны экспортод ялгавартай хандаж байна гэж үзэж буйгаа өмнө нь мэдэгдсэн байна.
Үр дүнд нь жилд ойролцоогоор 967 сая ам.долларын үнэ бүхий Канадын импорт хамаарах бөгөөд үүний 87 орчим хувийг согтууруулах ундаа эзэлж байна.
Эх сурвалж: Deutsche Welle (DW), AP, EFE, LUSA






