Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Бусанд гүехэн усанд гацсан акулыг 600 мянган хүн үзэж, хотын хүндэт элч болгожээ

Өмнөд Солонгосын Бусан хотын Хойд боомтын усан сувагт гацсан 3.5 метр орчим урттай акул сүүлийн хоёр долоо хоногт 600 мянга орчим хүнийг татаж, хотын аялал жуулчлалын содон үзэгдэл болжээ.

Акулыг энэ сарын 18-нд Бусаны хойд боомтын нарийхан усан сувагт анх олж харсан байна. Яг ямар зүйлийн акул болох нь тодорхойгүй ч бух эсвэл хүрэл акул байх талтай.

Нутгийн иргэд акулыг Бусаны Хойд боомтын солонгос нэр болох “Buk Hang”-аас санаа авч “Bukangi” хэмээн нэрлэжээ.

Хотын захиргаанаас  сүүлийн хоёр долоо хоногт 600 мянга орчим хүн акулыг харахаар ирсэн гэж мэдээлжээ.

Буканги орон нутгийн эдийн засгийг ч өргөж байна. Ойролцоох дэлгүүрүүдэд акулын хэлбэртэй зайрмагны борлуулалт нэмэгдэж, “Baby Shark” дуугаараа танигдсан Pinkfong компанийн хувьцааны ханш 7 хувиар өссөн байна.

Харин акулыг задгай тэнгист буцаах ажиллагаа одоогоор амжилт олоогүй байна. Өмнөд Солонгосын Эргийн хамгаалалтын алба болон холбогдох байгууллагууд завиар акулын араас ус хүчтэй цацаж, далай руу чиглүүлэхийг оролдсон ч амжилтгүй болжээ.

Албаныхан дараагийн удаа тор ашиглан акулыг задгай тэнгис рүү чиглүүлэхээр төлөвлөж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ