Нүүр хуудас Спорт Майк Шаравжамц NBA-д ойртлоо

Майк Шаравжамц NBA-д ойртлоо

Майк 2026 оны NBA-ийн драфтад сонгогдоогүй ч өнгөрсөн зун “Орландо Мэжик”-ийн Summer League-ийн бүрэлдэхүүнд тоглосон. Ийнхүү түүний NBA-д тоглох боломж нээлттэй хэвээр үлдэж байна.

Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц NBA-ийн “Орландо Мэжик” багтай Exhibit 10 гэрээ байгууллаа. Тус баг аравдугаар сарын 5-нд энэ талаар албан ёсоор мэдээлжээ.

Энэ гэрээ нь Майк NBA-ийн үндсэн багт шууд тоглоно гэсэн үг биш. Тэрбээр “Орландо Мэжик”-ийн G лигийн харьяа “Osceola Magic” багт тоглож, өөрийгөө харуулах боломжтой болж байна. Хэрэв тус багт дор хаяж 60 хоног тогловол 91 мянган ам.доллар хүртэлх бонус авах боломжтой.

Майк 2026 оны NBA-ийн драфтад сонгогдоогүй ч өнгөрсөн зун “Орландо Мэжик”-ийн Summer League-ийн бүрэлдэхүүнд тоглосон. Ийнхүү түүний NBA-д тоглох боломж нээлттэй хэвээр үлдэж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version