Нүүр хуудас Эрүүл мэнд Эрхүү мужид тарваган тахлаар хүн нас барж, 197 хавьтлыг тусгаарлажээ

Эрхүү мужид тарваган тахлаар хүн нас барж, 197 хавьтлыг тусгаарлажээ

ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховын дүүрэгт 28 настай эмэгтэй тарваган тахлын улмаас нас барсан талаар мэдээлжээ. Талийгаач нь тарваган тахлын эсрэг судалгааны байгууллагад лаборантаар ажилладаг байсан байна.

Түүнийг лабораторид тарваган тахлын үүсгэгчтэй ажиллаж байх үед хуруу шил хагарсны улмаас халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа ч халдварын яг эх үүсвэр, халдвар авсан нөхцөл байдлыг ОХУ-ын эрх баригчид албан ёсоор эцэслэн батлаагүй байна.

Эмэгтэй Шелеховын дүүргийн эмнэлэгт ойролцоогоор гурван хоног эмчлүүлсний дараа нас барсан байна. Үүнтэй холбоотойгоор тус эмнэлэгт түр хугацаагаар хязгаарлалтын дэглэм тогтоож, шинэ өвчтөн хүлээн авах болон өвчтөн гаргах ажиллагааг зогсоожээ. Талийгаачтай хавьталд орсон байж болзошгүй 197 хүнийг тогтоож, тэднийг эмнэлгийн хяналт, тусгаарлалтад оруулсан байна. Тэдний 189 нь эмнэлэгт хэвтэн ажиглалтад байгаа гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version