Нүүр хуудас Эрүүл мэнд Их Британид 165 жилийн өмнө ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийг өршөөнө

Их Британид 165 жилийн өмнө ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийг өршөөнө

Их Британи үр хөндөлттэй холбоотой хэргээр эрүүгийн хариуцлага хүлээсэн эмэгтэйчүүдэд нийтэд нь өршөөл үзүүлэхээр болжээ. Үр хөндөлтийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог хууль 1861 онд батлагдсан бөгөөд 165 жилийн дараа уг хуулийн дагуу шийтгүүлсэн эмэгтэйчүүдийг өршөөх шийдвэр гарч байна.

Өршөөлд зөвхөн шүүхээр шийтгүүлсэн эмэгтэйчүүд бус, цагдаагийн байгууллагаас албан ёсны сануулга авсан хүмүүс хамрагдана.

Мөн жирэмслэлтээ аборт хийлгэсэн гэх үндэслэлээр баривчлагдсан, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан тухай хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг эрүүгийн бүртгэлээс нь хасахаар болжээ.

Түүнчлэн нас барсан эмэгтэйчүүдэд ч нөхөн өршөөл үзүүлэх юм.

Хуулийн өөрчлөлтийг санаачилсан парламентын гишүүн Тониа Антониацци сүүлийн таван жилд 100 гаруй эмэгтэйг хууль бус үр хөндөлт хийлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллага шалгажээ.

Тэдний дунд зулбасан болон амьгүй хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд ч байсан аж.

Хуулийг өөрчлөхөд нөлөөлсөн хэргүүдийн нэг нь 3 хүүхдийн эх Карла Фостерт холбогдох хэрэг байв. Тэрээр 2023 онд жирэмсний 8 орчим сартайдаа эмийн аргаар үр хөндүүлсний улмаас 2 жилээс дээш хугацаагаар хорих ял сонссон. Гэвч давж заалдах шатны шүүх сарын дараа түүнийг суллажээ.

 

Эх сурвалж: Associated Press, 2026.11.16

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version