Лхагва, 10 сар 7, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Монголд 17 улсын 74 ТББ үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 17 улсын 74 олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

адаадын иргэн, харьяатын газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 17 улсын нийт 74 олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл хүмүүнлэгийн чиглэлээр 16, боловсролын чиглэлээр 14, байгаль орчин болон эрүүл мэндийн чиглэлээр тус бүр 9, хөдөө аж ахуйн чиглэлээр 7, халамжийн чиглэлээр 6, эдийн засаг болон улс төрийн чиглэлээр тус бүр 5, соёл, урлагийн чиглэлээр 2, үрчлэлтийн чиглэлээр 1 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Улсаар нь ангилбал АНУ-ын 18, БНСУ-ын 16, ХБНГУ-ын 7, Канадын 5, Швейцарын 5, БНФУ-ын 4, бусад улсын нийт 19 байгууллага Монгол Улсад бүртгэлтэй байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ