Samsung Electronics компанийн 2026 оны 3-р улирлын ашиг өмнөх оны мөн үеэс 782.5% өсөж, 80.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг тус компани мэдээллээ.
Энэ нь Өмнөд Солонгосын компаниудын түүхэнд улирлын үйл ажиллагааны ашиг анх удаа 100 их наяд воныг давсан үзүүлэлт болох юм.
Мөн Samsung-ийн борлуулалтын орлого 127 хувиар өсөж, 195 их наяд вонд хүрэхээр байна.
Ашиг огцом өсөхөд хиймэл оюун ухааны технологийн хөгжилтэй холбоотойгоор дата төвүүдэд ашигладаг санах ойн чипийн эрэлт нэмэгдэж, дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь голлон нөлөөлжээ.
Samsung нь дэлхийн санах ойн чипийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд хиймэл оюуны системд зориулсан шинэ үеийн HBM4 чипийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна.
Шинжээчид тус компанийн ашиг ирэх онд ч өсөх боломжтой гэж үзэж байгаа ч чипийн үнэ нэмэгдсэн нь Samsung-ийн гар утасны үйлдвэрлэлийн зардлыг өсгөж байгааг анхааруулжээ.
Компанийн гуравдугаар улирлын санхүүгийн эцсийн тайлан аравдугаар сарын сүүлээр гарах юм.
Эх сурвалж: AFP






