Нүүр хуудас Нийгэм Санзай-Багабаян чиглэлийн авто замыг 11 дүгээр сарын 10-нд нээнэ

Санзай-Багабаян чиглэлийн авто замыг 11 дүгээр сарын 10-нд нээнэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж, 11 дүгээр сарын 10 гэхэд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах тус замыг 2015 онд барьж, 2019 онд засварласан ч уулын ус зайлуулах хоолой хангалтгүйгээс эвдэрсэн байна. Шинэчилсэн зам хоёр эгнээтэй, долоон метр өргөн зорчих хэсэг болон нэг талдаа явган хүний замтай байх юм.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва замын ажлын явцтай танилцах үеэрээ 2026 онд нийслэлд 111 км шинэ зам барьж, 31 км замд засвар, арчлалт хийснийг мэдээлэв.

Мөн 2027 онд түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг, Сэлбэ, Зуун айл орчимд холбоос замуудыг нэмэгдүүлж, олон түвшний уулзвар байгуулахаар төлөвлөж байгааг дурджээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version