Нүүр хуудас Шар мэдээ Ангийнхандаа шоолуулсан 9 настай хүү 4 жилийн сургалтын тэтгэлэг авчээ

Ангийнхандаа шоолуулсан 9 настай хүү 4 жилийн сургалтын тэтгэлэг авчээ

АНУ-ын Флорида мужийн нэгэн сургуулийн 9 настай хүү өөрийн гараар хийсэн футболкоосоо болж ангийнхандаа шоолуулсан ч эцэст нь их сургуулийн дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг авчээ.

Тус сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч хүү коллеж, их сургуулиудыг дэмжих өдөр Теннессигийн их сургуулийн футболк өмсөхийг хүссэн байна. Гэвч түүнд тус сургуулийн логотой футболк байгаагүй тул улбар шар өнгийн цамцан дээрээ сургуулийн нэрийг цаасан дээр гараар бичиж, наагаад очжээ.

Харамсалтай нь ангийнх нь зарим хүүхэд түүний хийсэн футболкийг шоолж, дээрэлхсэн байна. Энэ тухай багш нь цахим орчинд хуваалцсанаар хүүгийн түүх олон хүнд хүрч, Теннессигийн их сургуулийн удирдлагуудын анхаарлыг татжээ.

Улмаар тус сургууль хүүгийн гараар хийсэн загварыг албан ёсны футболк болгон үйлдвэрлэж, худалдаанд гаргасан бөгөөд урьдчилсан захиалга нь 50 мянгыг давсан байна.

Үүгээр зогсохгүй хүүг сургуулийнхаа хүндэт гишүүнээр өргөмжилж, ирээдүйд Теннессигийн их сургуульд элсэн суралцвал дөрвөн жилийн сургалтын төлбөр болон холбогдох хураамжийг нь бүрэн хариуцахаар болжээ.

Ийнхүү ангийнхандаа шоолуулсан хүүгийн гараар хийсэн энгийн нэг футболк олон мянган хүний дэмжлэгийг хүлээж, ирээдүйд нь том боломж нээсэн байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version